MONGOL

Хөгшрөлтийн эсрэг засгийн газрын тусгай ажлын хэсэг байгуулжээ

CRIPublished: 2022-06-25 14:50:45
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хүн амын хөгшрөлт, төрөлт бага байгаа зэрэг асуудлыг зохицуулахлаар БНСУ-ын засгийн газар зургаадугаар сарын 24-нд тусгай ажлын хэсэг байгуулжээ.

Тус орны Бодлого төлөвлөлт, сангийн яамны албан тушаалтан хэлэхдээ, улам олон сэдэлтийн чанартай механизм ажиллуулж, иргэдийн гэрлэлт, төрөлтийг урамшуулахаар дамжин хүн амын тоо цөөрөх байдлыг намдахаар засгийн газар төлөвлөсөн. Олон яам агентлаг болон мэргэжилтний хэсэг өнөөгийн хэрэгжүүлж байгаа бодлогод үнэлгээ хийж, улмаар шинэ арга бодлого боловсруулах бол ирэх долоодугаар сард хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн гэжээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, 2017 онд БНСУ-ын 65-аас дээш насны хүн амын нийт хүн амд эзлэх хувь хэмжээ нэгэнт 14%-г давж, “хөгшрөлтийн нийгэм”-д шилжсэн бол 2025 он гэхэд энэхүү хувь хэмжээ 20%-г давж, “хэт хөгшрөлтийн нийгэм”-д шилжих төлөвтэй аж. Түүнчлэн БНСУ-ын статистикийн газрын төсөөлж байгаагаар, тус оронд 15-64 насны хөдөлмөрлөх хүчин нь ирэх 30 жилд 35%-р багасах юм байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn