MONGOL

Хятад улсын гадаад валютын нөөц 17 жил дараалан дэлхийд тэргүүлэв

CRIPublished: 2022-06-24 10:12:41
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Сүүлийн жилүүдэд Хятад улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 3 их наяд ам.доллараас давсан түвшнээ хадгалсаар бөгөөд энэ оны 5-р сарын сүүлчээр 3.1 их наяд ам.доллараас давж, 17 жил дараалан дэлхийд тэргүүлжээ. Энэ нь улс орны эдийн засаг, банк санхүүгийн аюулгүй байдлын гол чухал “тогтворжуулагч”, “баталгаажуулагч” болсон юм.

Хятадын Үндэсний гадаад валютын хяналт удирдлагын товчооны дэд дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-ин хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, гадаад валютын нөөц хөрөнгө нь аюулгүй байдал, урсгал хийгээд үнэ цэнийг хадгалан өсгөдөг бөгөөд Хятадын онцлогтой гадаад валютын нөөцийн удирдлагын тогтолцоо тасралтгүй боловсронгуй болж байна гэв.

Хятадын Гадаад валютын хяналт удирдлагын товчооны статистик бүртгэлд харуулснаар, 2022 оны 5-р сарын сүүлчийг хүртэлх байдлаар гадаад валютын нөөц 3 их наяд 127.8 тэрбум ам.долларт хүрчээ. Хятад улсын гадаад хөрөнгийн цар хэмжээ тогвортой өсөж, 2021 оны сүүлчид Хятад улсын гадаад цэвэр хөрөнгө 1 их наяд 983.3 тэрбум ам.доллар байсан нь 2012 оны сүүлчтэй харьцуулахад 18%-иар нэмэгджээ.

Уртнасан.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn