MONGOL

Конгрессын ордонг дайрсан хэргийн нээлттэй сонсгол хийжээ

CRIPublished: 2022-06-24 09:59:03
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар 6-р сарын 23-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Тусгай мөрдөн байцаах комисс ноднингийн 1-р сарын 6-нд болсон Конгрессын ордонг дайрсан хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд тав дахь удаагийн нээлттэй сонсгол зохиожээ.

Тусгай мөрдөн байцаах комиссын дарга Бенние Томпсон сонсгол дээр хэлэхдээ, Ерөнхийлөгч асан Д.Трамп Хуулийн зүйн яамыг сонгуулийн хуурамч яриаг нь “хууль ёс”-ны болгож өгөхийг хүсэж байсан бөгөөд олон албан тушаалтанд дарамт шахалт үзүүлсэн гэв.

АНУ-ын Хууль зүйн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч асан Жеффрей Росен ч гэрчлэлийн үгэндээ, Д.Трамп Жеффрей Кларкийг Хууль зүйн сайдаар томилон, Хууль зүйн яамны эрх мэдлийг ашиглан сонгуулийн үр дүнг түлхэн унагахыг оролдож байсанюм гэжээ.

Цагаан ордны хуульч Эрик Хершманн хэлэхдээ, Хууль зүйн яамны өндөр албан тушаалтан асан Жеффрей Кларк Хууль зүйн яамны эрх мэдлийг ашиглан Д.Трампын төлөвлөгөөг дэмжих хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байсан гэв.

АНУ-ын Хууль зүйн яамны сайд асан Уильям Барр харин хэлэхдээ: Хууль зүйн яамд эрх олгон 2020 оны сонгуулийн луйварыг шалгуулсан боловч залилангийн ямар нэгэн гэрч нотолгоог илрүүлээгүй, уг арга хэмжээ нь ерөнхийлөгчийн сонгуульд залилангийн үйлдэл оршсон эсэхийг маш хариуцлагатайгаар шалгаж тогтоосон юм гэжээ.

Уртнасан.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn