MONGOL

Хятад, Казахстаны төрийн тэргүүн нар уулзав

CRIPublished: 2022-02-05 16:46:38
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

2-р сарын 5-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд 2022 оны Бээжингийн цагаан олимпын нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэн Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелович Токаевтай уулзжээ.

Ши Жиньпин: Хятад, Казахстаны дипломат харилцаа тогтоосон 30 жилийн туршид хоёр орны харилцаа тасралтгүй урагшилж, өнө мөнхийн иж бүрэн стратегийн түншийн харилцааны түвшинд гарлаа. Хоёр орон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг хамтаар туршин ажиллуулж, стратегийн чанартай иж бүрэн хамтын ажиллагааны төслүүд хэрэгжүүлэн, хоёр ард түмэнд ач тусыг нь хүртээсэн төдийгүй, олон улсын хамтын инйгэмлэгт үлгэр жишээ үзүүлсэн юм. Хоёр тал “Бүс ба зам”-ыг үргэлжлэн хамтаар бүтээн байгуулж, үйлдвэрлэлийн хүчин чадамж, худалдаа, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг тэргүүлэх чиглэл болгож, дэд бүтцийн холболтоо улам нэмэгдүүлэх ёстой. Казахстаны талтай аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орон тэрчлэн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалж, ШХАБ-ын бусад гишүүн орнуудтай зөвшилцөл, зохицуулалтаа нэмэгдүүлж, улам нягт хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад Хятадын тал бэлэн байна. Мөн Казахстан улс “Азид итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх бага хурал"-ын дарга орны ажлаа сайтар биелүүлэхэд Хятадын тал дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Касым-Жомарт Кемелович Токаев: Хятад улс Бээжингийн цагаан олимпыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэж байна. Хятад улсын хөгжил шинэ цаг эринд орж байгаа бол Казахстан ч “шинэ Казахстан”-ыг бүтээн байгуулахын тулд хичээн ажиллаж байна. Казахстан Хятад улстай байгуулсан харилцаагаа эрхэмлэн нандигнадаг бөгөөд стратегийн харилцаа холбоогоо улам эрчимжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, найрсаг хөршийн найрамдалт харилцаагаа улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна. “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг Казахстаны тал үргэлжлэн дэмжиж ажиллах болно. Хятад улсын улам олон иргэд Казахстанд аялан жуулчилж, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэхийг хүсэж байна. Казахстан улс гаднын оролцооны эсрэг тэмцэж, улс орныхоо аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахад тусалсан Хятадын талд талархал дэвшүүлж байна. Түүнчлэн ШХАБ-ын хүрээнд Хятад улстай зохицуулалтаа нэмэгдүүлэхэд бэлэн байна. Цаг сайхан болохоор Ши Жиньпин дарга Казахстанд төрийн айлчлал хийхийг хүсэн хүлээж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn