Ши Жиньпин даргын Латин Америк дахь айлчлалын онцлох ач холбогдол
2024 оны 11-р сарын 13-23-ны өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин Латин Америк тивд айлчлан, дэлхийн чухал арга хэмжээнүүдэд оролцож, Хятадын дипломат бодлогын шинэ хуудсыг нээлээ. Тэрээр Перу улсад төрийн айлчлал хийж, Лима хотод зохион байгуулагдсан АПЕК-ийн удирдагчдын албан бус 31-р уулзалтад оролцсон бол, дараа нь Бразил улсад айлчилж, "Их 20"-ийн удирдагчдын 19 дэх дээд хэмжээний уулзалтад амжилттай оролцсон юм. Түүний дээрх айлчлалын талаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ:
Энэхүү айлчлалаар Ши Жиньпин 11 өдрийн туршид 40 мянга гаруй километр замыг туулж, хоёр болон олон талт 40 гаруй арга хэмжээнд оролцон, хамтын ажиллагааны 60 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан байна. Энэ нь зөвхөн Хятад, Латин Америкийн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд төдийгүй “Дэлхийн өмнөд”-ийн орнуудын эв нэгдэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Ши Жиньпин даргын айлчлалын гол агуулга нь эв нэгдэл, хамтын ажиллагаа, хөгжил болон хүн төрөлхтний хувь заяаны хамты нийгэмлэг гэсэн ойлголтууд дээр төвлөрсөн байв. Хятад улсын өндөр чанартай хөгжлийг ахиулах, дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх бодлогоо илүү тодотгон харуулсан энэхүү айлчлал дэлхийн олон нийтийн анхаарлыг татсан юм.
Айлчлалын үр дүн:
· Латин Америкийн орнуудын Хятадтай харилцах сонирхол, хамтын ажиллагааны эрч хүч нэмэгдсэн.
· Олон улсын түвшинд Хятадын байр суурь, нөлөө улам өргөжиж, "Хятадын халуурал"-ыг Латин Америкт бий болгосон.
· Ши Жиньпин дарга олон талт үзлийг тууштай хамгаалах дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэж, Хятадын шударга ёс, хариуцлагатай байдлыг дахин батлан харууллаа.
Ши Жиньпин даргын Латин Америк дахь энэхүү айлчлал нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болж, Хятадын дипломат бодлогын шинэ эринийг эхлүүлж, дэлхийн хөгжил, эв нэгдэлд оруулж буй хувь нэмрийг тодотгосон гэжээ.