MONGOL

Ши Жиньпин Прабово Субианто нар хэлэлцээ хийлээ

CRIPublished: 2024-11-10 13:20:18
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

11-р сарын 9-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийхээр ирсэн Индонезийн ерөнхийлөгч Прабово Субиантотой Бээжин дэх Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, та энэ оны 3-р сард ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа хамгийн түрүүнд Хятадад айлчлал хийж, ажлаа албан ёсоор хүлээн авсныхаа дараа бас хамгийн түрүүнд Хятадад төрийн айлчлал хийсэн нь Хятад, Индонезийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгааг тань харуулж, мөн хоёр орны харилцааны өндөр түвшин болон стратегийн шинж чанартай байгааг харуулж байна. Стратегийн бие даасан байдал, харилцан итгэлцэл, харилцан туслалцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа, шударга, төв ёсыг баримтална, энэ бол өнгөрсөн хэдэн арван жилийн турших Хятад Индонезийн харилцааны хөгжлийн туршлагыг хураангуйлсан дүгнэлт төдийгүй цаашид хоёр орны харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд дагаж мөрдөх ёстой чухал зарчим юм. Индонезийн шинэ засгийн газартай хамт байж, өнгөрсөнд тулгуурлан ирээдүйг нээж, бүс нутаг болон дэлхий дахинд нөлөө бүхий хувь заяаны хамтын цогцыг байгуулж, хөгжиж буй орнууд нэгдэж, өөрсдийгөө хүчирхэгжүүлж, эв нэгтэй хамтран ажиллаж, харилцан ашигтайгаар хамтдаа хожих үр дүнд хүрэх шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичихэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Хэлэлцээний дараа, хамтын хөгжил, цэнхэр эдийн засаг, усан ашиглалт, ашигт малтмал зэрэг салбар дахь хоёр талт хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурахад хоёр орны төрийн тэргүүн нар хамт байлцав.

Хоёр тал "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулах болон Хятад Индонезийн хувь заяаны хамтын цогц байгуулах тухай БНХАУ, Бүгд Найрамдах Индонези улсын хамтарсан мэдэгдэл”-ийг нийтэллээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn