Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жэнтэй хэлэлцээ хийв
БНХАУ-ын дэд дарга Хань Жэн Монгол Улсын Засгийн газрын урилгаар Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяний мэндчилгээг уламжлав.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д өнгөрсөн онд хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.
Дэд дарга Хань Жэн хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ард иргэдийн найрамдал, солилцоог нэмэгдүүлэх чиглэлд монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санал болгож буй дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо.