MONGOL

Зураг шиг Шиньжян нутаг

CRIPublished: 2024-08-19 15:35:44
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Зуны сайхан улиралд тал нутгийг зорьж зугаалах нь олон жуулчдын мөрөөдөл байдаг. Хятадын Хөлөнбуйр, Улаанбутан, Алтай зэрэг нутгийн үзэмжит байгаль нь жуулчдын зорьж очихыг хүсдэг нутагт юуны түрүүнд ордог.

Каражүнь тал

Шинжааны Илийн Тэгэс хошуунд байрлах Каражүнь тал нь далайн түвшнээс дээш 1305-3957 метрт өргөгдөж, 2848 хавтгай дөрвөлжин км талбайтай дэлхийн байгалийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн үзэмжит бүс юм.

Канбул тал

Танбул тал нь Шинжааны Шинжааны Илийн Нялх сяны зүүн биед байрладаг бөгөөд "Тэнгэр уулын улаан цэцэг" киноны зураг авалтыг энд авч байжээ. Танбул нь 113 уул салаатай бөгөөд салаа болгон нь үзэмжит бүс байдаг.

Нартын тал

Нартын тал нь Шинжааны Илийн Шинь-Юнь сянд байрлаж, Тэнгэр уулын хамгийн бүрэн бүтэн, үзэмж төгс уулын тал юм. Энд малжих бүсээс гадна цасны ууланд ургадаг гарцуур мод их хэмжээгээр ургадаг.

Баянбулагийн тал

Баянбулаг нь байгаль экологийн чухал хамгаалалтын бүс бөгөөд өвөрмөц орчин, цаг уурын нөхцөл нь олон ховор амьтдын амьдрах таатай орчин бүрдүүлсэн байдаг. Хятадын үндэсний зэрэглэлийн хамгаалалтын бүс болох Хунт нуур Баянбулагт оршдог.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn