MONGOL

Ши Жиньпин Назарбаев олон улсын нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ

CRIPublished: 2024-07-02 17:21:37
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

2024 оны 7-р сарын 2-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстаны Астана хотын Назарбаев олон улсын нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ.

Тэрээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар үзэсгэлэнт Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Астанагийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаадаа маш их баяртай байна. Ерөнхийлөгч Токаев болон найрсаг Казахстаны ард түмэнд Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлье.

11 жилийн өмнө би Казахстанд "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтран байгуулах санаачилгыг анх дэвшүүлж байсан. Өнөөдөр Хятад, Казахстаны "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт баялаг үр дүнд хүрч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны цар хүрээ шинэ түвшинд хүрч, хүмүүнлэгийн болон олон улсын хамтын ажиллагаа өндөр үр ашигтай байж, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгсөн төдийгүй олон улсын болон бүс нутгийн байдалд илүү тогтвортой, эерэг нөлөө үзүүлсэн юм.

Айлчлалын үеэр би Ерөнхийлөгч Токаевтай хэлэлцээ хийж, Хятад, Казахстаны харилцаа, бүх талын хамтын ажиллагаа болон хамтаар сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар гүнзгий санал бодлоо солилцож, Хятад Казахстаны мөнхийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ байршуулалт хийнэ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Астанагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, бүх талуудтай тус байгууллагын ирээдүйн талаар ярилцаж, хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө зөвшилцөн, энэхүү олон талт чухал механизмыг цаашид ахиулахыг хүсэж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn