Хятадын ДНБ 126 их наяд юаниас давав
14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган өнөөдөр, 5-нд Ардын их хурлын ордонд нээгдэв. Ши Жиньпин тэргүүтэй нам, төрийн удирдагчид нээлтэд оролцов. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян чуулганы хуралдаанд засгийн газрын ажлын тайланг илтгэв.
Эдийн засаг ерөнхийдөө сэргэн сайжрав. ДНБ 126 их наяд юаниас давж, эдийн засаг 5.2 хувь өсөж, өсөлтөөрөө дэлхийн голлох эдийн засгийн цогцууд дотроо тэргүүллээ. Хот сууринд 12 сая 440 мянган хүн шинэ ажлын байраар хангагдаж, хот суурингийн ажилгүйдэл дунджаар 5.2 хувь байв. Хэрэглээний үнэ 0.2 хувь нэмэгдсэн. Олон улсын импорт, экспорт үндсэндээ тэнцвэртэй байв гэж Засгийн газрын тайланд онцолжээ.
Уртнасан