MONGOL

Ши Жиньпин дэлхийн интернет бага хурлын уулзалтад үг хэлэв

criPublished: 2023-11-08 11:18:56
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өнөөдөр, 11-р сарын 8-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин 2023 оны дэлхийн интернетийн хурлын Ү Жэний дээд хэмжээний уулзалтын нээлтэд зорилуж видео хэлбэрээр үг хэлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, 2015 онд дэлхийн интернетийн 2-р хурлын нээлтэд би дэлхийн интернет сүлжээг хөгжүүлэх засаглалын "Дөрвөн зарчим" болон "Таван баримтлал"-ыг дэвшүүлж, интернетийн орон зайн нэгдмэл цогц байгуулахыг санаачилсан юм. Энэхүү үзэл баримтлалыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч эерэг хариу өгсөн.

Бид хөгжлийг нэн тэргүүнд тавьж, илүү хүртээмжтэй, цэцэглэн хөгжсөн интернет орон зай бий болгохыг санаачилж байна.

Бид аюул эрсдлийг хамтдаа үүрч, энх тайванч, аюулгүй интернет орон зай бий болгохыг санаачилж байна.

Бид соёл иргэншлээс харилцан суралцаж, илүү тэгш, багтаамжтай интернет орон зай бий болгохыг санаачилж байна.

2023 оны Дэлхийн интернетийн бага хурлын Ү Жэний дээд хэмжээний уулзалт нь "Багтаамжтай, хүртээмжтэй, уян хатан дижитал ертөнц бий болгох-Интернетийн орон зайн хувь заяаны нэгдмэл цогц байгуулъяа" уриан дор болж байгаа юм. Ганаа

Share this story on

Messenger Pinterest LinkedIn