Ши Жиньпин үг хэлжээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 8 дугаар сарын 24-ний үдээс өмнө Йоханнесбургт болсон БРИКС-ийн удирдагчдын 15 дахь уулзалтын хэвлэлийн бага хуралд оролцож чухал үг хэлжээ.
Тэрээр, БРИКС-ийн орнууд бүгд олон улсын тавцанд чухал нэр нөлөөтэй улс орнууд бөгөөд дэлхийн энх тайван, хөгжилд чухал үүрэг хариуцлага хүлээж байдаг. Бид энэ удаагийн уулзалтаар олон улсын өнөөгийн нөхцөл байдал, БРИКС-ийн хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрлээ.
Аргентин, Египет, Этиоп, Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг зургаан орныг БРИКС-ийн гишүүнээр нэмж элсүүлэхийг таван орны удирдагч санал нэгтэй батлан зөвшөөрлөө. Эдгээр улс орнуудад Хятадын тал баяр хүргэж байна.
Энэ удаад гишүүнчлэлээ өргөтгөж байгаа нь түүхэн үйл явдал болж, БРИКС-ийн орнууд хөгжиж буй орнуудтай эв санаа нэгтэй хамтран ажиллах шийдвэр зоригийг харуулаад зогсохгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлт, шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэж байна. Шинэ гишүүдээр эгнээгээ тэлэх нь БРИСК-ийн хамтын ажиллагааны шинэ гараа болж, тус механизмд шинэ эрч хүч сэлбэж, дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжигч хүчийг нэмэгдүүлэх болно. Бид эв санаагаа нэгтгэн хамтран зүтгэвэл БРИКС-ийн хамтын ажиллагаа маш их ирээдүйтэй юм. Тиймээс хамтран зүтгэж, шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудын эв санаа нэгтэй хөгжлийн шинэ хуудсыг бичиглэхийг хүсэж байна гэжээ.
Мөн өнөөдөр нэгэн чухал баримт бичиг болох “БРИКС-ийн удирдагчдын 15 дахь уулзалтын Йоханнесбургийн тунхаг”-ийг гаргажээ.