MONGOL

Эхийн сэтгэлийг хөсөрдүүлэхгүйн төлөө...

CRIPublished: 2023-05-14 09:57:08
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

1968 оны 1 дүгээр сар байв. 16 нас арай хүрээгүй Ши Жиньпин ор дэвсгэрээ үүрч алс бөглүү баруун хойд нутгийн Шааньши мужийн Лян Жя Хэ тосгонд ажиллахаар явахад ээж Чи Шинь нь хүүдээ оёсон цүнхэн дээрээ “Эхийн сэтгэл” гэсэн үгийг улаан утсаар хатгаж өгчээ.

“Эцэг эх бол хүүхдийн хамгийн анхны багш” гэдэг. Чи Шинь настан эр нөхөр Ши Жүншүний дурсгалд зориулсан тэмдэглэлдээ “Би тантай адил хүүхдээ хайрладаг, гэвч тэднийг эрхлүүлж муу сургаагүй” гэжээ.

“Аав ээжтэйгээ хамт туулсан хорвоогийн 48 хавар, намар надад хамгийн үнэтэй өв болсон юм” гэж 2001 онд гэртээ илгээсэн захидалдаа Ши Жиньпин бичиж байжээ. Түүний хувьд гэр бүл бол хүний амьдралын хамгийн анхны, хамгийн чухал хичээлийн тэнхим. Ээж аав бол анхны багш юм. Ухаан орох цагаасаа хүүхэд ямар гэрийн хүмүүжил, ямар боловсрол хүртэнэ, хожим тэр нөлөөгөөр хүн болж төлөвшдөг байна.

Ажлаа сайн хий, байнга суралц, аливаад нухацтай ханд. Энэ үгсийг Ши Жиньпиний ээж аав үр хүүхдэдээ байнга сургаж захидаг байв. Ээж аав нь хүүхдүүддээ захиж хэлсэн энэ үгээрээ өөрсдөө үлгэрлэл дуурайлал болж амьдарсан юм.

Баруун хойд нутгийн шар хөрст өндөрлөгөөс, тэрбум дөрвөн зуун сая хүн амтай том улсын удирдагч болох замналдаа Ши Жиньпин ээжийнхээ захиасыг байнга санаж, нэгэн үзүүрт сэтгэлээр ард түмний төлөө зүтгэжээ.

Гэл бүл бол хамгийн жижиг улс орон. Улс орон нь мянга мянган гэр бүлээс бүрддэг. Удам сайтын үр сайн уужуу дэлгэр өсдөг гэдэг. Эцэг эхийн ачлал, сайн сургаалын ачаар Ши Жиньпин “Ард түмнийхээ төлөө” гэдэг үгийг цаг ямагт бодож, ээж нь цүнхэн дээр өөрийн гараар оёж өгсөн “Эхийн сэтгэл” гэдэг эрхэм нандин үгийг хөсөрдүүлэхгүйн төлөө зүтгэж иржээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn