MONGOL

Хятад, Оросын төрийн тэргүүн нар уулзав

CRIPublished: 2023-03-21 09:42:37
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

//分pc和移动创建 pc端创建播放器宽高是600400,移动端宽度是走屏幕的宽度,高度根据4:3计算出来//判断是否是移动端 function isMobile(){ if (/AppleWebKit.*mobile/i.test(navigator.userAgent)||/Android/i.test(navigator.userAgent)||(/MIDP|SymbianOS|NOKIA|SAMSUNG|LG|NEC|TCL|Alcatel|BIRD|DBTEL|Dopod|PHILIPS|HAIER|LENOVO|MOT-|Nokia|SonyEricsson|SIE-|Amoi|ZTE/.test(navigator.userAgent))){ return true;} else { return false;}} var _player_width =747; var _player_height =420;

var videoOption1={ id:"video-player1",//播放器容器DIV的ID 必填 width:747,//视频宽度选填默认712 height:420,//视频高度选填默认400 vType:"video",//视频播放器必填 isDirectUrl: false,//是否是视频地址,如果是设置为true;如果需要通过接口获取,设置为false url:'',//视频地址//url:'http://gccncc.v.wscdns.com/gc/xiongmao03_1/index.m3u8',//视频地址 swappedId:'54c07cd755d54f8a8e61bf8bd96d5261',// isDirectUrl设置为false 需要取swappedId isLive: false,//是否直播点播默认是false videoType:'',//视频格式 buriedCodeTitle:'',//埋码必填设置埋码标题 channelId:'',//直播频道ID 预留字段 posterImg:'',//封面图 isConviva: true,//是否开启conviva埋码 isCntvdata: true,//是否开启大数据埋码 rateDisplay:true,//是否显示倍速 isAutoPlay:false,//是否开启自动播放,默认是false isVod4k:false,//是否是4k点播播放器,true是4k播放器,false是普通播放器。默认false endedFunction: function (){//播放完毕,调用外部函数;},} var videoPlayer1; var videoType1="0"; var guid1="54c07cd755d54f8a8e61bf8bd96d5261"; createPlayer1(); function createPlayer1(){ if (isMobile()){//如果是移动端就走移动端的宽度;因移动端和pc端的宽高比相同,比例按照pc端传入的宽高比计算。 var width =(window.innerWidth >0)? window.innerWidth : screen.width; videoOption1.width = width; videoOption1.height = width *_player_height /_player_width; videoPlayer1= new CreateSmartPlayer(videoOption1);} else { videoPlayer1= new CreateSmartPlayer(videoOption1);}}

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар 3 дугаар сарын 20-ны үдээс хойш Кремлийн ордонд уулзаж, Хятад, Оросын харилцаа, хамтдаа анхаарч буй асуудлуудаар санал бодлоо солилцсон байна.

Ши Жинпин "Эрхэм ноён танай урилгаар төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Одоогоос арван жилийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараа анхны айлчлалаа ОХУ-д хийж байснаа санаж байна. Арван жилийн турш бид маш нягт харилцаа тогтоож ажилласан. Хятад, Оросын харилцааны өнөөгийн хөгжил түүхэн гүн гүнзгий логиктой юм. Хоёр том хөрш орон, стратегийн иж бүрэн түншийн хувьд манай хоёр орон дипломат харилцаа, гадаад бодлогодоо нэг нэгнээ чухал байранд тавьдаг. Хятад улс бие даасан дипломат бодлого баримталдаг. Хоёр орны харилцааг бэхжүүлэх бол Хятад улс өөрийн орныхоо язгуур ашиг сонирхол, дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлагад тулгуурлан гаргасан стратегийн шийдвэр, сонголт юм" гэжээ.

Путин "Эрхэм ноён Ши Жиньпин та манай оронд тавтай морилно уу. Та Хятад улсын даргаар улиран сонгогдсонд дахин халуун баяр хүргэе. Өнгөрсөн арван жилд Хятад улс нийгмийн олон салбараа эрчтэй хөгжүүлж, дэлхийг гайхшируулсан амжилт оллоо. Энэ нь Ши Жиньпин даргын удирдлагатай салшгүй холбоотой бөгөөд Хятад улсын тогтолцоо, засаглалын системийн давуу талыг нотолж байна. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр сүүлийн жилүүдэд олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа баялаг амжилт олсон. Хятад улстай ажил хэрэгч хамтран ажиллаж, олон улсын үйл хэрэгт идэвхтэй байр сууринаас оролцож, дэлхийн олон туйлт хөгжил, олон улсын харилцааны ардчиллыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахад Оросын тал бэлэн" гэжээ.

Украины асуудлаар хоёр орны төрийн тэргүүн санал солилцлоо. Энэ сэдвээр Ши Жиньпин хэлэхдээ, "Украины асуудлаар энх тайван, ухаалаг байхыг уриалсан дуу хоолой нэмэгдэж, байдлыг намжааж, энхийн хэлэлцээ хийхийг олон орон дэмжиж, "гал дээр тос нэмэхийг" эсэргүүцэж байна. Түүхийг сөхөж харвал мөргөлдөөн эцсийн эцэст яриа хэлцлээр шийдэгдэнэ. Саяхан Хятад улс тусгай бичиг баримтаар өөрийн байр сууриа тодорхойлж, улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулж, хүйтэн дайны сэтгэхгүй, ганц талт хориг арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Нөхцөл байдал хүндрэх тусам энхийн яриа хэлэлцээ хийхэд улам их орон зай үлдээх ёстой. Байдал улам хурцдах тусам яриа хэлцлийг орхиж болохгүй гэж Хятадын тал үзэж байна. Тиймд улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэж ажиллахад Хятадын тал бэлэн байна" гэв. Путин хэлэхдээ, "Олон улсын том асуудлаар шударга голч байр суурь баримталдаг Хятад улсад талархал дэвшүүлж байна. Хятад улсын дэвшүүлсэн улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулах тухай байр суурийн баримт бичгийг Оросын тал хянуур судлан авч үзэх бөгөөд энхийн хэлэлцээ хийхэд нээлттэй байсаар байх болно. Үүнд Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэхийг сайшаан дэмжинэ" гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн өнөөдөр ахин уулзаж ярилцах юм байна.

Д.Хүчитбаатар

Share this story on

Messenger Pinterest LinkedIn