MONGOL

Хятад, Оросын төрийн тэргүүн нар уулзав

CRIPublished: 2023-03-21 09:42:37
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Украины асуудлаар хоёр орны төрийн тэргүүн санал солилцлоо. Энэ сэдвээр Ши Жиньпин хэлэхдээ, "Украины асуудлаар энх тайван, ухаалаг байхыг уриалсан дуу хоолой нэмэгдэж, байдлыг намжааж, энхийн хэлэлцээ хийхийг олон орон дэмжиж, "гал дээр тос нэмэхийг" эсэргүүцэж байна. Түүхийг сөхөж харвал мөргөлдөөн эцсийн эцэст яриа хэлцлээр шийдэгдэнэ. Саяхан Хятад улс тусгай бичиг баримтаар өөрийн байр сууриа тодорхойлж, улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулж, хүйтэн дайны сэтгэхгүй, ганц талт хориг арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Нөхцөл байдал хүндрэх тусам энхийн яриа хэлэлцээ хийхэд улам их орон зай үлдээх ёстой. Байдал улам хурцдах тусам яриа хэлцлийг орхиж болохгүй гэж Хятадын тал үзэж байна. Тиймд улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэж ажиллахад Хятадын тал бэлэн байна" гэв. Путин хэлэхдээ, "Олон улсын том асуудлаар шударга голч байр суурь баримталдаг Хятад улсад талархал дэвшүүлж байна. Хятад улсын дэвшүүлсэн улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулах тухай байр суурийн баримт бичгийг Оросын тал хянуур судлан авч үзэх бөгөөд энхийн хэлэлцээ хийхэд нээлттэй байсаар байх болно. Үүнд Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэхийг сайшаан дэмжинэ" гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн өнөөдөр ахин уулзаж ярилцах юм байна.

Д.Хүчитбаатар

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn