MONGOL

Ши Жиньпин видео илтгэл тавив

CRIPublished: 2022-12-16 10:47:53
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Синьхуа агентлагийн мэдээ: 12-р сарын 15-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин Канадын Монреальд болсон “Биологийн олон янз байдлын конвенц”-д нэгдэгч талуудын хоёр дахь үе шатны дээд хэмжээний хурлын нээлтэд видеогоор илтгэл тавив.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөн бол хувь заяаны нэгдмэл цогц юм. Иймээс бид гар нийлэн хичээн зүтгэж, хүн байгалийн эвсэл нийцлийг ахиулахын төлөө, дэлхийн амь насны нэгдмэл цогцыг хамтаар бүтээн байгуулж, цэвэр цэмцгэр, үзэсгэлэнтэй сайхан дэлхийг байгуулах ёстой” гэж тэмдэглэв.

Түүнчлэн биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын нийтлэг үзэл ойлголтыг хуримтлуулан, “2020 оноос хойших дэлхийн биологийн олон янз байдлын бүдүүвч загвар”-ыг боловсруулахад хамтран ажиллах хэрэгтэй.

Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын үйл явцыг ахиулж, зорьсон зорилтоо бодит үйл ажиллагаа болгон хувиргаж, хөгжиж буй орнуудад туслан чадварыг нь дээшлүүлж, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал алдагдах зэрэг дэлхийн шинжтэй сорилтын эсрэг хамтын ажиллагаагаар тэмцэх нь чухал.

Биологийн олон янз байдлыг хамгаалахаар дамжин ногоон хөгжлийг нэмэгдүүлж, улс орнуудын ард олонд илүү олон ашиг тусыг бүтээх ёстой.

Биологийн олон янз байдлыг хамгаалах шударга, зүй зохистой олон улсын журмыг хамгаалан, олон талт үзлийг гуйвшгүй хамгаалж, эх дэлхийгээ хамгаалах асар хүчирхэг хамтын хүчийг бий болгох хэрэгтэй гэв.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn