MONGOL

Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг угтлаа

CRIPublished: 2022-11-28 19:05:43
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг угтах ёслол 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюань нар угтлаа.

Энэ үеэр БНХАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, Тяньаньмэний талбайд 21 удаа ёслолын буудлага хийсэн бөгөөд угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, БНХАУ-ын Төрийн хүндэт харуулын цэргүүд ёслолын жагсаал хийв.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn