MONGOL

Ши Жиньпин тав дахь экспог нээж үг хэллээ

CRIPublished: 2022-11-04 21:44:56
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

11-р сарын дөрөвний орой Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний тавдугаар экспогийн нээлтэд Хятад улсын дарга Ши Жиньпин “Хамтдаа хөгжин цэцэглэсэн сайн сайхан ирээдүйг цогцолоон байгуулъя” сэдвээр видео илтгэл тавьжээ.

Тэрээр “одоогоос таван жилийн өмнө би импортын экспо зохион байгуулахыг зарлаж байсан нь нээлттэй байдлаа тэлж, Хятадын том зах зээлийг дэлхийн том боломж болгохын төлөө байсан юм. Өдгөө импортын экспо нь Хятад улс хөгжлийн төлөв тогтоохын цонх, өндөр чансаатай нээлттэй хөгжих индэр, даян дэлхийн бараа бүтээгдэхүүнийг хуваалцах чухал индэр болсон байна” гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, нээлттэй байдал бол хүн төрөлхтний соёлын дэвшлийн чухал хөдөлгүүр, дэлхийн хөгжил цэцэглэлтийн зайлшгүй туулах зам юм. Одоо даян дэлхийд урьд өмнө нь байгаагүй том өөрчлөлт хувьсал хурдацтай өрнөж, эдийн засгийн сэргэлтийн эрч сул дорой байж байна. Тиймээс бид нээлттэй байдлаар хөгжлийг дэмжиж, хамтын ажиллагааны эрч хүчийг нэгтгэн, инновацыг эрчимжүүлж, ололт амжилтыг тэгш хүртээмжтэй хуваалцан, улмаар эдийн засгийн интегралчлалыг урагшлуулж, улс орнуудын хөгжлийн нөөц боломжийг нэмэгдүүлэн, иргэд түмэнд нь улам их ач тус хүртээхийг бодолцох хэрэгтэй. ХКН-ын 20-р их хурлаар “Хятад улс нээлттэй хөгжлийг улс орныхоо үндсэн бодлого болгож, харилцан ашигтай байж хамтдаа ашиг хүртэх нээлттэй стратеги баримталж, эдийн засгийн интегралчлалын зөв чиглэлийн дагуу дотоодын болон олон улсын гэх хоёр зах зээлийн нөөцийг уялдуулж, өөрийн хөгжлөөрөө даян дэлхийд шинэ боломж авчирч, нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулна” хэмээн тодорхой заасан юм. Үүний тулд: Нэгд. Хятад улс үргэлжлүүлэн өөрийн зах зээлийн боломжоо улс орнуудтай хуваалцаж, дотоодын хүчирхэг том зах зээлээ тэлж, бараа бүтээгдэхүүний худалдааны бүтцийг сайжруулан, үйлчилгээний худалдааны хөгжлийн механизмын шинийг санаачлан, гадаадын чанар сайтай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, “Торгоны замын цахим бизнес” хамтын ажиллагааны хошууч бүсийг байгуулж, үйлчилгээний худалдааны инновацтай хөгжлийн үндэсний үлгэр жишээ төвийг бүтээн байгуулж, улмаар “Бүс ба зам”-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулна. Хоёрт. Хятад улс холбогдох улс орон, талуудтай тогтолцооны чанартай нээлттэй хөгжлийн боломжоосоо хуваалцахыг ахиулж, Хайнаний чөлөөт худалдааны боомт зэрэг өөрчлөлт нээлтийн ерөнхийлсөн туршиц бүсийн үүрэг ролийг улам сайн бадруулна. Гуравт. Хятад улс олон улсын хамтын ажиллагааны боломжоо харилцан хуваалцахыг ахиулж, ДХБ-ын өөрчлөлтийн тухай хэлэлцээнд улам идэвхтэй оролцон, худалдаа, хөрөнгө оруулалтыг улам хялбарчилж, олон улсын макро эдийн засгийн бодлогыг зохицуулалтыг дэмжиж ажиллах болно гэжээ.

Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд: Гэрэлт ирээдүй биднийг даллаж байна. Дэлхийн улс түмэнтэй хамтдаа олон талт үзлийг хамгаалан, нээлттэй үзэл ойлголтоо улам нягтруулж, хүндрэл сорилтыг хамтдаа даван туулж, сайн сайхан ирээдүйг утган авахад Хятад улс бэлэн гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn