MONGOL

ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны анхдугаар бүгд хурлын албан мэдэгдэл

CRIPublished: 2022-10-23 12:49:14
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны анхдугаар бүгд хурал 2022 оны 10-р сарын 23-нд Бээжин хотод болов.

ХКН-ын Төв хорооны 203 гишүүн, 168 бэлтгэл гишүүн, Төвийн сахилга бат шалгах хорооны гишүүд хуралд оролцов.

Ши Жиньпин хурлыг даргалж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Хурлын дараа Ши Жиньпин чухал үг хэлэв.

Бүгд хурлаар Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд болон Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгов. Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны нэр дэвшүүлснийг үндэслэн Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүдийг баталж, Цэргийн төв зөвлөлийн гишүүдийг батлав. Мөн XX сонгуулийн Төвийн хорооны сахилга бат шалгах хорооны анхдугаар бүгд хурлаар тус хорооны сонгосон нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргын орлогч, байнгын хорооны гишүүдийг батлав.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд нь тус тус Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюэшян, Ли Ши нар болно.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn