ХКН-ын XX хурлын тэргүүлэгчдийн анхны хурал болов
ХКН-ын XX хурлын тэргүүлэгчид 15-ний үдээс хойш Ардын Их Хурлын ордонд анхны хурлаа хуралдуулж, Ши Жиньпин хуралд оролцон үг хэлсэн байна.
Хурлыг Нарийн бичгийн дарга Ван Хүнин даргалж, гар өргөх хэлбэрээр Ши Жиньпин зэрэг 46 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн байнгын хороог сонгон гаргасан байна.
Дараа нь Ши Жиньпин хурлыг даргалсан бөгөөд хурлаар ХКН-ын XX хурлын төлөөлөгчдийн эрхийн хянан шалгах комиссын төлөөлөгчдийн эрхийг хянан шалгасан тухай тайланг баталсан байна.
Тайланд тэмдэглэхдээ, нийт Хятадын хэмжээнд сонгож, төв хорооны батлан зөвшөөрсөн 2296 төлөөлөгчийн бүрэн эрх хүчинтэй гэжээ.
Тайланд тэмдэглэхдээ, ХКН-ын XX хурлын төлөөлөгчид Намын төв хорооны тогтоосон холбогдох нөхцөлийг хангаж, өөр өөрийн ажлын байрандаа илт амжилт бүтээл гаргасан хүмүүс юм. Төлөөлөгчдийн бүтэц, тархалт зохистой, өргөн төлөөлөх чанартай гэжээ.
Хурлаар ХКН-ын XX хурлын сонгуулийн аргын төслийг баталж, төлөөлөгчдийн багаар хуваарилуулахаар болжээ.
Тэргүүлэгчдийн хурал бас ХКН-ын XX хурлын хөтөлбөрийг баталсан байна. Уг хөтөлбөрийн дагуу ХКН-ын XX хурлын нээлт 10-р сарын 16-ны үдээс өмнө болж, 10-р сарын 22-ны үдээс өмнө хаалтын хурлаа хийх болно.