MONGOL

Хятадын дээд удирдагч Ши Жиньпин хүүхэд багачуудад баярын өдрийн мэнд дэвшүүлжээ

CRIPublished: 2022-05-31 19:15:39
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын Хүүхдийн төв байгуулагдсаны 40 жилийн ойн үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захиа илгээж, цогтой халуун баяр хүргэжээ. Мөн 6-р сарын 1-ний хүүхдийн баярт тохиолдуулан өргөн олон хүүхэд багачуудад баярын өдрийн мэнд дэвшүүлж, бяцхан найз нарын сурлагын өндөр амжилт, баяр хөөртэй хүүхэд насаа өнгөрүүлж, өсөн хөгжихийг ерөөсөн байна.

Ши Жиньпин баярын захидалдаа тэмдэглэхдээ, 40 жилийн турш, Хятадын хүүхдийн төв улс орондоо чадварлаг боловсон хүчин хүмүүжүүлэн өгөх зорилгоо ухамсарлан өргөн олон хүүхэд багачуудад үйлчилж, социалист үйл хэрэгт бүтээн байгуулагч, залгамжлагч хүмүүжүүлэн өгөхөд идэвхтэй хувь нэмэр оруулсан байна гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, уламжиллаа бадруулан хүүхэд багачуудыг хүмүүжүүлэгч олонтой эв санаа нэгтэйгээр хүүхэд багачуудыг хүмүүжүүлэгч, тэдний эрх ашгийг хамгаалагч, ирээдүйнх нь мөрөөдлийг биелүүлэгч болж, хүүхдүүдийн эрүүл саруул өсөн бойжих, тал бүрээр хөгжихийг дэмжих хэрэгтэй гэжээ.

Хятадын хүүхдийн төв 1982 онд байгуулагдаж, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсний дараа байгуулагдсан сургуулийн гаднах анхны хүүхдийн боловсролын төв, хөгжлийн судалгааны байгууллага болох юм. 40 жилийн турш, Хятадын хүүхдийн төвийн төрөл бүрийн ажил үйлс ирмүүн хөгжиж, хэдэн зуун сая хүүхдүүдэд үйлчлэн төрөл бүрийн ажиллагаа зохион байгуулсан байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn