MONGOL

Эцэг хүү хоёрын эх оронч үзэл

CRIPublished: 2022-05-24 14:40:26
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Үзмэрийн танхимд “Ард олны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр” гэсэн үг дурайж байлаа.

△ Ши Жүншюн Гуандүнд аж ахуйн нэгжтэй танилцаж байгаа нь

Ши Жиньпинийг төрийн албан хаагч болсны дараа Ши Жүншюн түүнд хандан хэдий “Чи том дарга болсон ч ард түмэндээ нэгэн үзүүрт сэтгэлээр үйлчлэхээ л битгий умартаарай. Ард түмний төлөө үнэн сэтгэлээсээ бодож зүтгэж, ард олонтойгоо ойр байх хэрэгтэй” гэж захиж байжээ.

Ши Жиньпин аавынхаа энэ үгийг огооролгүй явсаар өнөөдөрт иржээ. Өнгөрөгч зууны 80-аад оны эхэн үед Ши Жиньпин Хятадын Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Хүмүүс Ши Жиньпинийг ажлын өрөөндөө зүгээр сууж байхыг ер хараагүй гэдэг.

△ 1983 онд Ши Жиньпин гудамжинд ширээ байрлуулж ард олны саналыг сонсч байна

1988 онд Ши Жиньпин Хятадын Фүжянь мужийн Ниндэ бүсийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа, тус газрын Шөүнин сяний алс буйд нутагт очихын тулд бүтэн өдөржин явсан гэдэг. Тухайн үед орон нутгийн иргэд “Манай энд ирсэн хамгийн том дарга” гэж түүнийг магтаж байжээ.

Улс гүрэн бол ард олон. Ард олон бол улс гүрэн

Ши Жүншюн нэгэн насаа Хятадын хувьсгалт бүтээн байгуулалтад зориулсан байдаг. БНХАУ байгуулагдсаны 50 жилийн ойн ёслолд Ши Жүншюн Тянь Ань Мэний төв асар дээрээс “ Улс гүрэн бол ард олон. Ард олон бол улс гүрэн гэдгийг мартаж ерөөс болохгүй” гэж хэлсэн байдаг.

△ 2012 оны 12-р сарын 30-нд Ши Жиньпин Хятадын Хэбэй мужийн Фүпин сяньд хүнд хүчир ахуйд аж төрж буй ард олны амьдралтай танилцаж байгаа нь

Ши Жиньпин ч мөн олон удаа “Улс гүрэн бол ард олон. Ард олон бол улс гүрэн” гэж хэлсэн байдаг.

2012 онд ХКН-ын 18-р их хурлаас хойш, Ши Жиньпин Хятадын туйлын ядуу 14 бүс нутгаар явж, 50 гаруй удаа ядуурлыг бууруулах ажилтай танилцаж, улс орноо нийтээр нь ядуурлаас ангижруулахыг өөрийн үүрэг хариуцлагаа болгож иржээ.

2017 оны 10-р сарын 25-нд Ши Жиньпин ХКН-ын 19 дэх сонгуулийн нэгдүгээр бүгд хуралд “Нам болон ард түмэн түүхт үүргээ бидэнд өгсөн юм. Энэ нь бидэнд итгэж найдсан явдал болно. Бид анхны зорилтоо үл умартан, үүрэг хариуцлагаа ухамсарлан хичээнгүй ажиллаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрт ялалтад хүрэх ёстой” гэжээ.

Ши Жиньпин болон түүний аавын эх оронч сэтгэл бол өөрийгөө умартан эх орныхоо төлөө бүх хүчээ зориулах уриа дуудлага юм.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn