MONGOL

Сансрын хөлгийн бүх үйл ажиллагаа амжилттай боллоо

CRIPublished: 2022-04-16 11:49:35
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын Нисэгчтэй сансрын хөлгийн инженерийн алба мэдээлэхдээ: Бээжингийн цагаар 2022 оны 4-р сарын 16-ны өдрийн 09 цаг 56 минутад Шэнь Жөү-13 нисэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээг амжилттай газарджээ. Сансрын нисэгч Жай Жыган, Ван Япин, Е Гуанфү нарын биеийн байдал хэвийн хэмээн эмнэлэг, эрүүл мэндийн ажилчид мэдэгдэв. Шэнь Жөү-13 нисэгчтэй сансрын хөлгийн бүх үйл ажиллагаа амжилттай боллоо.

9 цаг 06 минутад Бээжингийн сансрын нислэгийн удирдлагын төв буцах команд өгч, Шэнь Жөү-13 нисэгчтэй сансрын хөлгийн тойрог замын бүхээг болон буцах бүхээг амжилттай салж буцах замдаа оржээ. Буцах бүхээг амжилттай газардсаны дараа эрэн хайж, авран туслах баг нэн даруй буултын цэгт хүрч ажиллажээ. Буцах бүхээгийн хаалга нээгдэж эрүүл мэндийн ажилчид сансрын нисэгчийн биеийн эрүүл мэндийг шалган батлав.

Уг сансрын хөлөг 2021 оны 10-р сарын 16-нд хөөрч, гурван сансрын нисэгч сансрын станцад 6 сар ажиллан, Хятадын сансрын нисэгчдийн тойрог замд тасралтгүй нислэг үйлдсэн шинэ дээд амжилтыг тогтоов. Тэд сансарт олон үүрэг гүйцэтгээд зогсохгүй чөлөө заваараа 2 удаа “Сансрын хичээл” хийжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn