MONGOL

Жин Дэжэнь дэх эртний ваар шаазангийн “ген”-ийн агуулах

CRIPublished: 2022-06-22 16:39:28
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

△Хятадын ваар шаазангийн музейн үзэсгэлэнгийн тэнхимд дэх сэргээн засварласан Мин гүрний үеийн шаазан

Эртний ваар шаазангийн хэлтэрхийгээс “ген”-ийг нь авч түүнд агуулсан түүх соёлыг танин мэдэж болно гэхэд арай үнэмшмээргүй санагдаж байна уу? Гэхдээ энэ бол бодит зүйл болжээ. Саяхан Хятад улсын зүүн өмнөд хэсгийн Жянши мужийн мянган жилийн түүхтэй шаазан урлалын төв Жин Дэжэнь суурингийн Юй Ё музейд Эртний ваар шаазангийн генийн агуулахыг албан ёсоор байгуулжээ. Энэ нь мөн олон мянган архелогийн олдвор болон мэдээлэлд суурилан байгуулсан дэлхийн анхдагч эртний ваар шаазангийн генийн агуулах юм.

△Судлаач эртний шаазангийн генийн дээжид шинжилгээ хийж байгаа нь

Жин Дэжэнь суурин бол дэлхийн эртний үеийн шаазан үйлдвэрлэлийн нэр нөлөө ихтэй газар байсан юм. Хятад улсын шаазангийн соёл өрнүүн хөгжиж байсан үед өрнөдөд жижиг үсгийн“china”нь шаазанг, том үсгээр бичсэн “China” нь Хятад улсыг төлөөлөх өвөрмөц үзэгдэл бий болж байжээ. Юй Ё-гийн тууриар төв болгосон Жин Дэжэний шаазангийн соёл нь дэлхийн хэмжээнд ч давтагдахгүй түүх, шинжлэх ухаан, урлагийн асар их үнэ цэнэтэй аж. Хятад улсын Хааны ордны музей, Их Британийн музей, АНУ-ын Метрополитан музей зэрэг одоогийн дэлхийн олон том музейд хадгалсан удаан жилийн түүхтэй эртний шаазангийн зонхилох нь Жин Дэжэньд бүтээгдсэн байдаг.

△Одоогоос 300 гаруй жилийн өмнөх Хятадын Чин гүрний үеийн шаазан

△Одоогоос 500 гаруй жилийн өмнөх Хятадын Мин гүрний үеийн шаазан аяга

Шаазангийн нэгэн хэлтэрхийгээс түүхийн ахуй байдлыг сэргээж болно. Олон мянган эртний шаазангийн хэлтэрхий нь тухайн үеийн түүхий материал, найрлага, урлалыг сэргээх, түүнчлэн нийгэм, түүх, соёлын оньсого юм.

△Одоогоос 600 шахам жилийн өмнөх Хятадын Мин гүрний үеийн цэнхэр хээт шаазан

△Хятадын Мин гүрний Юй Ё-гийн шаазангийн генийн дээж

△Нэг жил хагас орчмын хугацаа зарцуулан агуулахад Мин гүрний Юй Ё-гийн 10 мянга шахам ширхэг генийн дээжийг цуглуулахаар төлөвлөж байна.

Уртнасан.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn