MONGOL

Амгалан цэнхэр Хөлөн

CRIPublished: 2022-06-07 18:11:44
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

“Эгч дүү шиг Буйр Хөлөн минь Ээж аавын минь төрсөн нутаг аа” хэмээн дуунд дуулагддаг Хөлөн нуур нь Хөлөнбуйр хотын баруун хэсгийн Шинэ Барга баруун хошуу, Шинэ Барга зүүн хошуу, Манжуур хотоос холгүй байрладаг бөгөөд нийт талбай нь 2339 хавтгай дөрвөлжин км, Хятадын дөрөв дэх том цэнгэг нуур, Өвөр Монголын хамгийн том нуур юм. Мөн Буйр нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагддаг. Хөлөн нуурын ойр орчмын усны системийг 2002 оны 1-р сард Рамсарын конвенцийн дагуу олон улсын ач холбогдол бүхий намгархаг газрын жагсаалтад бүртгэсэн бол мөн оны 11-р сард ЮНЕСКО-гийн Дэлхийн шим мандлын хамгаалалтын бүсээр батлуулжээ.

Дэлгэр сайхан зуны цагаар жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг Хөлөн нуур байгалийн унаган төрхөө хадгалахын тулд экологийн нөхөн сэргээлтийн ажлаа эрчтэй хийсээр байна. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт бол Хятадын үндэстний тогтвортой хөгжилтэй холбоотой урт удаан жилийн төлөвлөгөө юм. “Улс орныхоо уул ус, гол мөрөн, амьтан ургамлыг хайрлан хамгаалах ёстой” хэмээн Хятадын удирдлагууд аль эрт дурдсан байдаг. Ялангуяа төв засгийн газраас экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг тэргүүн байранд тавьж, бодитой, шинэлэг, урт хугацааны ажлуудыг өрнүүлж, эрс шийдэмгий, хамгийн хатуу тогтолцоо, хамгийн эрч хүчтэй арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт шинэ ахиц дэвшил гаргаж, хүн байгаль эвсэг зохицонгуй зэрэгцэн оршсон үзэсгэлэнт сайхан улс орноо хамтдаа байгуулах төсөл төлөвлөгөө үнэн бодит болон биеллээ олж байна.

Сүүлийн жилүүдээс нөхөн сэргэлт хийх чиглэлээр цуврал төслүүдийг хэрэгжүүлж, Хөлөн нуурын усны талбай жилээс жилд нэмэгдэн, намгархаг газрын экологи аажмаар сэргэж, биологийн олон янз байдал илт сайжирчээ. Шинжилгээний тайланд харуулснаар, хамгаалалтын бүсэнд 331 төрлийн олон наст ургамал байгаа нь нийт ургамлын 68.11%-ийг эзэлж, ургамлын бүтэц олонтой, чанар сайтай, нийтлэг ургамлын төрөл зүйл нь ихэвчлэн олон наст өвслөг ургамлаар голложээ.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn