MONGOL

Антарктидад судалгаа хийх Хятадын 41 дэх экспедиц өнөөдөр аялалдаа гарав

CRIPublished: 2024-11-01 14:52:44
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

11-р сарын 1-нд, Хятадын Байгалийн нөөцийн яамнаас зохион байгуулсан Антарктидад судлагаа хийх Хятадын 41 дэх экспедицийн баг Антарктид руу хөдөллөө.

Энэхүү судалгаанд дараах гурван зүйлийн ажлыг өрнүүлэх юм. Тухайлбал: Антарктидын Чиньлин станцын туслах байгууламж, тоног төхөөрөмжийн барилгын ажлыг гүйцэтгэх. Уур амьсгалын өөрчлөлтөөс Антарктидын экосистемд үзүүлсэн нөлөөлөл, санал хүсэлтийн талаар судалгаа хийх. Шинжлэх ухааны судалгаа, хангамжийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөн хүрээнд явуулна. АНУ, Их Британи, Австрали, Итали, БНСУ, Орос, Чили болон бусад улстай хангамжийн дэмжлэг үзүүлэх болон бусад чиглэлээр хоёр болон олон талт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эдгээр болно.

Энэхүү судлагаа нь долоон сар орчим хугацаанд үргэлжлэх бөгөөд 2025 оны 5-р сард Хятад улс руу буцах төлөвтэй байна. Судлагааны баг нь улсын дотоодын 80 гаруй байгууллага нэгжийн 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй юм. Энэхүү судлагааны ажлыг гурван хөлөг онгоц үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn