Хятад, Америкийн бизнес худалдааны ажлын хэсэг дэд сайдын хэмжээний хурал хийлээ
9-р сарын 7-нд, Хятадын Худалдааны яамны дэд сайд, олон улсын худалдааны хэлэлцээний төлөөлөгч Ван Шөүвэнь, Америкийн Худалдааны яамны дэд сайд Мариса Ларго нар Тяньжин хотод болсон Хятад, Америкийн бизнес худалдааны ажлын хэсгийн дэд сайдын хэмжээний хоёрдугаар хурлыг хамтран даргалав. Хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд анхаарч, хоёр тал харилцан сонирхсон бодлогын асуудал болон хоёр орны бизнес эрхлэгчдийн дэвшүүлсэн арилжааны тодорхой асуудлаар мэргэжлийн, оновчтой, ажил хэрэгч яриа өрнүүлэв. Уулзалтад Төв хорооны Кибер аюулгүй байдал хийгээд мэдээлэлжүүлэлтийн зөвлөлийн алба, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам, Сангийн яам, Үндэсний эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм бэлдмэлийн хяналтын үндэсний газар болон бусад байгууллагын төлөөлөгчид оролцов.
Ван Шөүвэнь хэлэхдээ, Хятад Америкийн төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалт нь хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Энэ оны 4-р сард Хятад Америкийн бизнес худалдааны ажлын хэсгийн дэд сайдын хэмжээний анхны хурал Америкт амжилттай болж өнгөрлөө. Хятад улс АНУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санал зөрөлдөөнийг хянаж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд бодлогын сайн орчин бүрдүүлэхэд бэлэн байна гэв.
Тус тусын зохион байгуулсан хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлнэ. Хил дамнасан мэдээллийн урсгал, хижгийн хяналт хорио цээр, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, цэвэр эрчим хүч зэрэг салбар дахь харилцаа холбоог хэвээр хадгална. Хятад Америкийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, холбох төслүүдийг ахиулж, төслийн ажлын газар нэмж байгуулна. G20, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад механизмын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Хоёр орны Худалдааны яам Хятад, Америкийн аж ахуйн нэгжүүдтэй харилцаа холбоотой байж, тэдний санал бодлыг сонсоход бэлэн байхад хоёр тал санал нэгдэв.