MONGOL

Масуд Пезешкян: Арабын орнуудтай бүтээлч яриа хэлэлцээ хийхэд бэлэн

CRIPublished: 2024-07-11 11:05:57
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Арабын орнуудад хандсан мэдэгдэлдээ, Арабын орнуудтай бүтээлч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хичээн ажиллана гэж тухайн нутгийн цагаар 7-р сарын 10-нд Ираны шинэ ерөнхийлөгч Масуд Пезешкян мэдэгдэл гаргажээ.

Тэрээр хэлэхдээ, Иран нь Арабын орнуудтай Палестины асуудал, терроризмтой тэмцэх, хэт даврагч үзэлтэй тэмцэх зэрэг асуудлуудад олон улсын болон бүс нутгийн олон асуудлаар хамтын үзэл баримтлал, ашиг сонирхолтой.

Бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, аюул заналхийллийн эсрэг арга хэмжээ авахад бүс нутгийн орнууд хамтын ажиллагаа, хамтын аюулгүй байдлын тогтолцоог байгуулах ёстой гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn