MONGOL

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт түрэмгий шинжээ харууллаа

CRIPublished: 2024-07-11 10:54:30
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

АНУ-ын Ерөнхийлөгч Жо. Байден Вашингтонд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэхдээ, Украинд ойрын саруудад дахин таван “Патриот” зэрэг стратегийн агаарын довтолгооноос хамгаалах тоног төхөөрөмж, мөн олон арван тактикийн агаарын довтолгооноос хамгаалах тоноглолыг нийлүүлнэ гэлээ. Харин танхимын гадна эсэргүүцлийн дуу хоолой тасраагүй байлаа.

ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов хэлэхдээ, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын анхны өдрөөс л уг бүлэглэлийн түрэмгий шинж мэдрэгдэж байна, уулзалтын үеэр Оросын тал энх тайвны тухай нэг ч үг олж сонсоогүй гэжээ.

Украинд үзүүлэж буй Америкийн тусламжтай холбогдуулан Оросын тал хэлэхдээ, Украинд байнгын зэвсэг нийлүүлж байгаа нь байдлыг зохицуулахад саад учруулж, улмаар НАТО-гийн гишүүн орнуудыг мөргөлдөөнд хамруулж байна гэжээ.

Америкийн "Үндэсний ашиг сонирхол" сэтгүүл өгүүлэл нийтэлж, Украины тал цэргийн салбарт Оростой шууд тулалдах хүчингүй, ямар ч хэмжээний тусламж байсан ч нэмэргүй гэв.

Америкийн агаарын довтолгооноос хамгаалах "Патриот" пуужингийн систем үр дүнгүй байх нь батлагдсан гэж Их Британийн цэргийн судлаач Александр Меркурис хэллээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn