MONGOL

Хонконг-Жухай-Макаогийн гүүрээр зорчигчид олшров

CRIPublished: 2023-02-07 10:09:08
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хонконг-Жүхай-Макаогийн гүүрний Жүхай авто замын боомтын Жүхай-Хонконгийн танхимын гаалийн бүрдүүлэлтийн цагийг хоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 8:00-22:00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Мөн Хонконг, Жухайгийн хооронд зорчих автобус нь офлайн тасалбарын үйлчилгээгээ нэгэн зэрэг сэргээсэн байна.

Эх газар хийгээд Хонконг, Макаогийн хооронд зорчих хүмүүс олширч, Гуандүн-Хонконгийн хуурай замын боомтоор нэвтрэх, гарахад цаг товлож байсан зохицуулалтыг цуцалж, гаалийн бүрдүүлэлтэд хамрагдах зорчигчдын тоог хязгаарлахаа больсноос эх газрын оршин суугчид хийгээд Хонконг, Макаогийн аялал жуулчлалын багуудын үйл ажиллагаа сэргэсэн байна.

Хоёрдугаар сарын 6-ны өдрийн 14:00 цагийн байдлаар шалган өнгөрүүлэх тус өртөөгөөр нийтдээ 9200 зорчигч, 3200 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч, өмнөх өдрийн мөн үеэс тус тус 65, 45 хувиар нэмэгдсэн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn