MONGOL

Первез Мушарраф таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлэв

CRIPublished: 2023-02-06 19:32:24
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

"Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушарраф таалал төгссөнд Хятад улс гүнээ эмгэнэл илэрхийлж, түүний гэр бүлийнхэнтэй уй гашууг нь хуваалцаж байна" гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 2-р сарын 6-нд хэлэв.

Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушарраф хоёрдугаар сарын 5-нд өвчний улмаас таалал төгсөв. 6-ны өдөр болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр Мао Нин хэлэхдээ, ерөнхийлөгч асан Мушарраф бол Хятадын ард түмний хуучин анд нөхөр бөгөөд Хятад, Пакистаны харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Хятад улс Пакистаны талтай хамтаар Хятад, Пакистаны өнө мөнхийн найрамдлыг үргэлжлүүлэн урагшлуулж, Хятад, Пакистаны бүх цагт хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн, Хятад Пакистаны шинэ эриний хамтын цогцыг ахиулахад бэлэн байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn