MONGOL

Чаба Крешийн Хятадад хийсэн айлчлал бүрэн амжилтад хүрлээ

CRIPublished: 2023-02-06 19:10:31
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Эх сурвалжид мэдээлснээр, Хятадын талын урилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы дарга Чаба Креш 2-р сарын 1-4-ний өдрүүдэд Хятадад айлчлав. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 6-ны өдөр хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр тус айлчлалын талаар танилцуулаад, Креш бол энэ онд Хятадад айлчилсан НҮБ-ын анхны өндөр албан тушаалтан юм. Хятад улс олон талт үзэл, НҮБ-ын үйл ажиллагааг байнга дэмжиж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чухал үүргийг дэмжсээр ирсэн. Айлчлал бүрэн дүүрэн амжилттай боллоо гэжээ.

Мао Нин Крешийн айлчлалын амжилтыг эв нэгдэл, хөгжил, сорилт гэсэн гурван түлхүүр үгээр дүгнэжээ.

"Олон талт үзлийг баримталж, НҮБ-ын эрх мэдлийг хамгаалан, НҮБ-аар төв болгосон олон улсын дэг журмыг сахиж, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай баримтлах хэрэгтэй гэж хоёр тал санал нэгтэй үзэв. Олон улсын харилцааг ардчилах ерөнхий чиг хандлагыг тууштай баримталж, хөгжиж буй орнуудын олон улсын үйл хэрэг дэх төлөөлөл, дуу хоолойгоо улам боловсронгуй болгож, хөгжлийг дэлхий дахины хэлэлцэх асуудлын төвд тавьж, энэ оны өндөр түвшний НҮБ-ын тогтвортой хөгжлийн асуудлаарх хурлыг сайтар зохион байгуулан, хөгжиж буй орнуудын бие даасан хөгжлийн чадавхийг дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, нэг ч улс орон, хувь хүнийг хамтын хөгжлийн замд хоцрогдуулахгүй. Хятад улс хөгжлийн санаачилга, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлж, илүү бодитой хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэв.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn