MONGOL

Агаарын бөмбөлөг рүү дайрсаныг эрс буруушаав

CRIPublished: 2023-02-06 17:07:39
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Америк улс Хятадын агаарын бөмбөлгийг устгасантай холбогдуулан Хятадын Гадаад хэргийн дэд сайд Шие Фэн АНУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд өөрсдийн байр сууриа илэрхийлж, хатуу зэмлэв.

Хятадын агаарын бөмбөлгийг Америк улс зэвсэг хэрэглэн унагасантай холбогдуулан 2023 оны хоёрдугаар сарын 5-нд Хятадын ГХЯ-ны дэд сайд Шие Фэн БНХАУ-д суугаа АНУ-ын ЭСЯ-тай Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс чангахан харьцжээ.

Хятадын агаарын бөмбөлөг давагдашгүй хүчин зүйлийн улмаас АНУ-ын агаарын орон зайд санаандгүй орсон баримт тодорхой атал асуудлыг гуйвуулж, гүтгэх ёсгүй гэж Шие Фэн онцолжээ. Харин Америк тус орны агаарын орон зайгаас гарах гэж байсан тухайн бөмбөлгийг олон улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчин унагасан байна. АНУ-ын уг үйлдэл Балигийн уулзалтаас хойшхи Хятад, Америкийн харилцааг тогтворжуулахад гаргасан хоёр талын хүчин чармайлт, ахиц дэвшилд ноцтой уршиг тарилаа. Үүнийг Хятад улс эрс эсэргүүцэж, цаашид Хятадын эрх ашгийг хохироосон үйл ажиллагаа явуулахгүй, үүссэн байдлыг хурцатгахгүй, өргөжүүлэхгүй байхыг АНУ-аас шаардаж байна. Хятадын засгийн газар нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулж, Хятадын аж ахуйн нэгжийн хууль ёсны эрхийг сайтар сахиж, улсын эрх ашиг, нэр төрийг чанд хамгаалж, цаашид шаардлагатай үед хариу арга хэмжээ авах эрхээ үлдээх болно гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn