MONGOL

Хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг Хайкөүд болно

CRIPublished: 2023-02-02 14:45:11
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний III үзэсгэлэн яармагийн бэлтгэл ажлыг танилцуулсан хэвлэлийн бага хурлаас сурвалжлагч мэдээлснээр, Хятадын Худалдааны яам, Хайнань мужийн захиргаа хамтран зохион байгуулахаар бэлтгэж буй энэ удаагийн хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг нь дөрөвдүгээр сарын 11-15-ны хооронд Хайнань мужийн Хайкөү хотод болох бөгөөд дөрөвдүгээр сарын 10-нд нээлтийн ёслол зэрэг арга хэмжээ зохиогдох юм байна.

Өнөөгийн байдлаар, тус үзэсгэлэн яармагийн бүхий л бэлтгэл ажил урагштай ахиж, үзэсгэлэнд оролцогч олон улсын төлөөллийг бүртгэх ажил үндсэндээ дууссан байна. Хэрэглээний бүтээгдэхүүний энэ удаагийн яармагийн нийт талбай 100 мянган квадрат метр бөгөөд үүнээс олон улсын үзэсгэлэнгийн бүс нь 80 мянган кварт метр, улсын дотоодын үзэсгэлэнгийн бүс 20 мянган квадрат метр талбайтай ажээ.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn