MONGOL

АНУ-ын эдийн засаг уналтад орно хэмээн таамаглаж байна

CRIPublished: 2023-02-02 10:12:55
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Холбооны нөөцийн зөвлөл холбооны сангийн хүүгийн зорилтот хүрээг 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 4.5-4.75 хувьд хүргэхээ мэдэгдэв. Ингэснээр ХНС өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш найм дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөж байгаа бөгөөд хүү нийтдээ 450 суурь нэгжээр нэмэгдээд байгаа ажээ. Холбооны сангийн хүүгийн одоогийн түвшин нь 2007 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд хэмжээнд хүрээд байна.

Саяхан АНУ-ын "Wall Street Journal" сэтгүүлээс гаргасан судалгааны дүнгээс харахад, энэ онд АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал 61 хувьтай байгаа хэмээн эдийн засагчид таамаглаж байна.

Эдийн засагчдын дөрөвний гурав нь үзэхдээ: ХНС эдийн засгийн өсөлтийг бүхэлд нь бууруулах биш харин сааруулах замаар инфляцийг бууруулна хэмээн найдаж байгаа, гэвч эдийн засгийн “зөөлөн буулт” биелэхгүй юм, өндөр инфляци болон ХНС-ын инфляцийг дарах бодлого бол энэ онд АНУ-ын эдийн засагт учирч буй хамгийн том эрсдэл болно гэжээ. Bloomberg агентлагаас гаргасан хамгийн сүүлийн судалгааны үр дүнгээс харахад, энэ онд АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал 65 хувьтай байна хэмээн эдийн засагчид үзэж байна.

АНУ-ын Сангийн сайд Йеллен саяхан хүлээн зөвшөөрөхдөө: ХНС эдийн засгаа удаашруулж байгааг харгалзан үзвэл, АНУ-ын эдийн засаг өнөөгийн өндөр хүүтэй нөхцөл байдалд уналтад орох бодит эрсдэл бий гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn