MONGOL

ОХУ-ын хариу арга хэмжээ албан ёсоор хүчин төгөлдөр болжээ

CRIPublished: 2023-02-02 10:04:02
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Гэрээнд үнийн дээд хязгаарлалтын механизмыг шууд буюу дамаар хэрэглэсэн гадаадын хуулийн этгээд хийгээд хувь хүнд ОХУ-ын нефть нийлүүлэхийг ОХУ тухайн бүс нутгийн цагаар хоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор хоригложээ. Гэрээнд хэрэв үнийн дээд хязгаарлалт тавьсан тохиолдолд ОХУ-ын нефть экспортлогч бизнес нэгж ОХУ-ын Гааль, Эрчим хүчний яаманд зайлшгүй мэдэгдэх шаардлагатай бөгөөд экспортлогч бизнес нэгж 30 хоногийн дотор гэрээгээ шинэчлэхээ амлах ёстой, эс бөгөөс хууль зөрчсөн үйлдэлд тооцогдоно гэжээ. Тус хуулийн захирамж долдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжих юм байна. Эдүгээ ОХУ-ын Эрчим хүчний яам хийгээд Сангийн яам ОХУ-ын нетфийн экспортын үнэд хяналт тавих процессыг боловсруулах шатандаа байгаа бөгөөд гуравдугаар сарын 1-нээс өмнө дуусгах юм байна.

Европын холбооны гишүүн орнууд, G7-гийн бүлэг хийгээд Австрали 2022 оны 12-р сарын 5-наас эхлэн далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын нефтийн экспортод баррель нэг бүр нь 60 ам.доллар байх үнийн дээд хязгаар хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд нь хариу болгож ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын нефтэд үнийн хязгаарлалт тогтоосон орнуудад тус улсын нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглох ерөнхийлөгчийн зарлигийг тухайн сард нь гаргасан юм.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn