Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсээр байна
Бүс нутгийн түншүүдтэй хийх буй худалдаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ Хятадын гадаад худалдаа ч олон ургалч хөгжлийг хадгалсаар ирсэн юм. Тоо баримтад харуулснаар, Хятад улс АСЕАН, Европын холбоо, АНУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай хийсэн импорт, экспортын хэмжээ тус бүр 5.89, 5.17, 4.62, 2.22 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15.5, 7, 4.8, 4.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүнд АСЕАН нь Хятадын нийт гадаад худалдааны 15.4 хувийг эзлэн, хамгийн том худалдааны түнш болсон байна. Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэнгийн захирал Гү Шюмин хэлэхдээ:
"RCEP нь Хятад улсын гадаадтай байгуулсан хамгийн том чөлөөт худалдааны гэрээ бөгөөд дэлхий нийтэд хандан өндөр стандартыг хангасан чөлөөт худалдааны бүсийн сүлжээг байгуулах чухал эхлэл болж байна. Уг гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа бүс нутаг болон Хятадын эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл улам нэмэгдэх болно” гэжээ.
Саяхан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин хэлэхдээ, "Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-ийн ачаар АСЕАН нь Хятад улсын худалдааны хамгийн том түнш болох байр суурь улам бэхжин, асар их хөгжлийн хүчин чадлыг харуулсан юм. Цаашид Хятад, АСЕАН харилцан ашигтай хоёр талт болон бүс нутгийн худалдааны харилцааг илүү тэлэхэд бэлэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “Хятад,АСЕАН-ы хоорондын солилцоо улам нягтарч, аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаа гүнзгийрснээр, дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр онуулагч гол хүчин болсон байна. Хятад улс АСЕАН-ы орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, бүс нутгийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалж, харилцан ашигтай хоёр талын болон бүс нутгийн худалдааны харилцааг байгуулахад бэлэн байна” гэжээ.
Хятадын гадаад худалдааны бүтэн жилийн чиг хандлагын талаар мэргэжилтэн хэлэхдээ, гадаад худалдааны орчин ээдрээ будлиантай, тогтворгүй байдал нэмэгдэж байгаа ч Хятад улсын хувьд гадаад худалдаа тогтвортой өсөх олон таатай нөхцөлийг хангасан гэлээ. Тухайлбал, Аж үйлдвэрийн суурь сайтай, гадаад худалдааны компаниуд гэрээ хэлэлцээрээ даган мөрдөж, инновацийн чадавх тасралтгүй дээшилж байгаагийн зэрэгцээ гадаад худалдааг дэмжих төрөл бүрийн бодлого боловсруулан, үр дүнтэй хэрэгжүүлсэн зэргээс болсон гэлээ. Хятадын Худалдааны яамны Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны төвийн захирал Жан Жяньпин сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, “ерөнхий байдлаас үзэхэд, энэ онд Хятад улс гадаад худалдааны зорилтоо биелүүлэх бүрэн боломжтой байна” гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “Энэ оны Хятадын гадаад худалдааны ерөнхий гүйцэтгэлээс харахад, 4-р улиралд дарамтад учирсан ч гэсэн эхний 3 улиралд сайн үр дүнд хүрснийг тооцвол, энэ онд тавьсан зорилтоо биелүүлэх итгэл найдвар бүрэн байгаа. Бид дэлхийн эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөл үзүүлсээр ирсэн” гэжээ.