MONGOL

Авилгын эсрэг тэмцлийг өрнүүлсээр байх болно

CRIPublished: 2022-10-24 16:07:44
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

ХКН-ын Сахилга батыг хянан шалгах хорооны Суртал ухуулгын газрын дарга Ван Жяньшинь энэ сарын 24-ний өдөр хэлэхдээ, “Авлигын эсрэг ажилд зоримог ялалт байгуулахын тулд бид урт удаан хугацааны тэмцлийг өрнүүлэх тул машид сэрэмжтэй байх байр сууриа хадгалж, авилгад автахыг зүрхэлдэггүй, авч чаддаггүй, хүсдэггүй нэгдсэн тогтолцоог бий болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн удирдах боловсон хүчний ашиг сонирхлын бүлэглэл, эрх мэдлийн бүлэглэлийн төлөөлөл болохоос урьдчилан сэргийлэхэд илүү анхаарах ёстой. Авилга үүсч, газар авахаас урьдчилан сэргийлэх тогтолцоо, механизмыг боловсронгуй болгоход түлхүү анхаарах хэрэгтэй” гэжээ.

Шинэ эриний 10 жилд, авилгын эсрэг тэмцэл түүхэн чанартай ололт амжилтад хүрч дэлхий нийтийн анхаарлыг татсан ч авилгын эсрэг тэмцэл хүндрэл бэрхшээл, төвөгтэй хэвээр байна. Авилгатай тэмцэхэд намын удирдах хүчний хариуцлагын системийг сайжруулж, намын нэгдсэн удирдлага, бүх талыг хамарсан, эрх мэдэлтэй, үр ашигтай хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, авилгын эсрэг үргэлжлүүлэн хүчтэй тэмцэх хэрэгтэй хэмээн тэрээр Их хурлын илтгэлийг тайлагнах хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn