Хятадын эдийн засаг тогтвортой хэвээр байх болно гэв
Энэ сарын 9-ний үдээс хойш болсон Хятадын Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч асуухдаа "Сүүлийн 10 жилд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан Хятадын хувь нэмэр олон улсад тэргүүлсээр ирснийг Үндэсний статистикийн газраас саяхан нийтэлсэн тайланд харуулав. Дэлхийн эдийн засгийн байдал таагүй, тодорхой бус, онцгойлон цар тахлын нөлөөнд байгаа нөхцөлд Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хэвээр хадгалж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулсаар байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ" гэв.
Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулахдаа, "Сүүлийн 10 жилд Хятадын эдийн засаг дунджаар 6.6 хувиар өсөж, дэлхийн эдийн засгийн гол цогцуудын өмнө эгнээнд жагсав. Харин дээрх хугацаанд дэлхийн дундаж өсөлт 2.6 хувь, хөгжиж буй эдийн засгийн цогцуудын дундаж өсөлт зөвхөн 3.7 хувь байв. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан Хятадын дундаж хувь нэмрийн хэмжээ 38.6 хувьд хүрсэн нь Их долоогийн бүлгийн орнуудын нийт хувь хэмжээнээс ч давсан байна. Ноднин Хятадын гадаад худалдааны ерөнхий хэмжээ 6 триллион 900 тэрбум ам долларт хүрч, 10 жилийн өмнөхөөс 56.8 хувиар нэмэгдэж, Хятад улс дэлхийн эдийн засгийн 2 дахь том цогц, худалдааны хамгийн том гүрэн болсон юм" гэжээ.