MONGOL

Их Британи шинэ хааны хөрөгтэй мөнгөн дэвсгэрт гаргана

CRIPublished: 2022-09-27 16:13:28
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

"Шинэ хаан Чарльз III-ын хөрөгтэй зоос, цаасан мөнгийг гүйлгээнд оруулж, таалал төгссөн хатан хаан Елизабет II-ын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг алгуур орлуулах болно. Гэхдээ энэ үйл явцад хэдэн жилийн хугацаа шаардагдаж магад" гэж Их Британийн мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэгч “Рояль" үйлдвэр болон төв банк есдүгээр сарын 26-нд зарлажээ.

Их Британид Елизабет II-ын хөргийг сийлсэн зоос их төлөв 27 тэрбум ширхэг байгаа гэж “Рояль" үйлдвэр таамаглаж байгаа бөгөөд бүгдийг солиход цаг хугацаа шаардагдана гэжээ.

Чарльз III-ын хөрөг бүхий цаасан мөнгө 2024 оны дунд үеэр гүйлгээнд орох төлөвтэй гэж Их Британийн төв банк буюу Англи Банк мөн өдөр мэдэгджээ. Их Британийн “Рояль шуудан” компани ч шуудангийн энгийн маркны зургийг шинэчлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Елизабет II-ын хөрөгтэй маркны нөөц дууссаны дараа Чарльз III-ын хөрөг бүхий маркууд гүйлгээнд гарна гэсэн байна.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn