MONGOL

Эдвард Сноуденд ОХУ иргэншил олгожээ

CRIPublished: 2022-09-27 15:12:28
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 26-нд захирамжид гарын үзэг зуран, АНУ-ын батлан хамгаалахын гүйцэтгэгч бизнес нэгжийн гэрээт ажилтан асан Эдвард Сноуден зэрэг цөөнгүй хүнд ОХУ-ын иргэншил олгохоор шийдвэрлэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мөн өдөр мэдээллийн хэрэгслийнхэнд хэлэхдээ, "Эдвард Сноуден өмнө нь Оросын талд хандан иргэншил хүссэн өргөдөл гаргасан. Харин Владимир Путинд Эдвард Сноудентай уулзах төлөвлөгөө байхгүй" гэсэн байна.

2013 онд Эдвард Сноуден мэдээллийн хэрэгслээр дамжуулан АНУ-ын засгийн газар өргөн хүрээнд дотоодынхоо утсыг тагнаж чагнадаг бөгөөд интернет сүлжээний харилцаа холбооны агуулгыг хянадгийг илчилснээр, олон улсад ихээхэн дуулиан дэгдээсэн байдаг. АНУ-ын засгийн газар дараа нь Эдвард Сноуденийг тагнуул хийсэн, хулгай хийсэн, батлан хамгаалах болон тагнуулын мэдээллийг зөвшөөрөлгүй задруулсан хэрэгт буруутган эрэн сурвалжилсан. Харин Эдвард Сноуден ОХУ-д орогнон олон жил амьдарч байгаа юм.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn