MONGOL

Боловсролын салбарын хөрөнгө оруулалт өссөөр

CRIPublished: 2022-09-27 15:06:46
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын Боловсролын яамнаас өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Боловсролын яамны Санхүүгийн газрын холбогдох хариуцлагатан танилцуулахдаа: "Арван жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд боловсролын салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалт 5 их наяд юаниас давж, 6 их наяд юаньд дөхөв. Төсөв 4 их наяд гаруй юань буюу 5 их наяд юаньд ойртлоо. Бүх нийтийн төсөв 4 их наяд юань, төсвийн бус хөрөнгө оруулалт 1 их наяд гаруй юаньд хүрсэн байна" гэжээ.

Хятад улсад чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж дуусгаснаар, боловсролын үндэс суурь ч сайжран чамбайрч байна. Энэхүү шилдэг сайн үндэс суурийг "Гурван 80" гэж дүгнэж болно. Эхний 80-ын хувьд, бүх Хятадын боловсролын зардлын нийт хөрөнгө оруулалтын 80 хувь нь үндэсний санхүүгийн чанартай боловсролын сангаас бүрддэг. Засгийн газрын хөрөнгө оруулалт нь боловсролын зардлын хамгийн том эх үүсвэр болох юм. Хоёр дахь 80-ын хувьд, үндэсний санхүүгийн чанартай боловсролын зардлын 80 хувь нь бүх нийтийн төсвийн боловсролын сангаас бүрддэг болохоор, боловсрол нь бүх нийтийн төсвийн хамгийн том зарлага болсон байна. Гурав дахь 80-ын хувьд, бүх Хятадын олон нийтийн төсвийн боловсролын санхүүжилтын 80 хувь нь орон нутгаас бүрддэг бөгөөд орон нутгийн засаг захиргаа нь боловсролын зардлын хамгийн том эх үүсвэр юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn