MONGOL

Дэлхийн эдийн засаг зогсонгишжээ

CRIPublished: 2022-09-27 10:08:09
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Синьхуа агентлагийн мэдээ: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага энэ сарын 26-нд нийтэлсэн олон улсын эдийн засгийн таамаглалын дунд хугацааны тайландаа дэлхийн эдийн засгийн сааралт урьдын төсөөллөөс хальсан бөгөөд 2022 онд өсөлт ердөө 3 хувь, 2023 онд бүр 2.2 хувь болж буурах магадлалтай байна гэж тэмдэглэжээ.

КОВИД-19 цар тахлын нөлөө хэвээр, Украины хямралын улмаас эрчим хүчний болон хүнсний үнэ ихээр өссөн, инфляцийн дарамт даамжирсаар байгаа зэрэг шалтгаанаас эдийн засаг өөдлөхгүй удах прогнозтой байна. Энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн ДНБ-ний өсөлт зогсож, олон улсын эдийн засгийн нэгдлүүдийн оны эхний хагас жилийн инфляци нь 1980-аад оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж уг тайланд тэмдэглэжээ.

Мөн тайланд АНУ-ын эдийн засгийг энэ онд 1.5 хувиар нэмэгдэн, ирэх онд өсөлт нь саараад 0.5 хувь болно, евро бүсийн эдийн засгийг 3.1 хувиар өсөж, ирэх онд өсөлт нь удаашраад 0.3 хувь болно, 20-ын бүлгийн эдийн засгийг энэ он болон ирэх онд тус тус 2.8, 2.2 хувиар өснө гэж таамаглажээ.

Эдийн засгийн нэгдлүүд инфляцийн хүндрэлийг туулж байгаа бөгөөд зонхилох гол эдийн засгийн нэгдлүүдийн ерөнхий инфляцийн түвшин энэ улиралд дээд хэмжээндээ хүрнэ гэж уг тайланд дурджээ.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn