MONGOL

Ван И Чаба Короситэй уулзжээ

criPublished: 2022-09-25 20:15:25
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар 9-р сарын 24-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулган дарга Чаба Чаба Короситэй уулзжээ.

Ван И: НҮБ нь олон талт үзлийг хамгаалах үндсэн механизм, хамгийн чухал индэр юм. Хятад улс НҮБ-ын дүрэмд гарын үсэг зурсан анхны орнуудын нэг бөгөөд олон талт үзлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсээр ирсэн. Бид НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг тууштай даган мөрдөж, олон улсын үйл хэрэг дэх НҮБ-ын голлох байр суурийг дэмжсээр ирсэн, дэмжсээр байх болно. Мөн даяарчилсан сорилтуудыг зохицуулан шийдвэрлэхэд НҮБ-ын Ерөнхий Ассамблей чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, уг зохион байгуулалтын даргын гүйцэтгэж буй ажлыг ч тууштай дэмжиж ажиллана.

Өнөөгийн дэлхий ертөнц донсолго ихтэй байна. Энэ үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхийн аюулгүйн санаачилгыг дурдаж, нийтлэг, иж бүрэн, хамтран ажилласан, тогтвортой хөгжлийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг санал болгож, энх тайвны алдагдлыг нөхөх талаар Хятадын төсөл төлөвлөгөөг дэвшүүлсэн юм. Үүгээр зогсохгүй, дэлхийн хөгжлийн санаачилгыг дурдаж, хөгжилд анхаарлаа төвлөрүүлэх, "НҮБ-ын тогтвортой хөгжил-2030" хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих талаар Хятадын арга ухааныг санал болгосон юм. Иймд Хятад улс НҮБ-тай уялдаа холбоогоо улам нягтруулж, илүү өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг бий болгоход бэлэн байна гэжээ.

Чаба Короси: Хятад улс олон талт үзлийн санаачлагч, НҮБ-ын чухал түнш бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үйл хэрэгт гол үүрэг гүйцэтгэгч байж ирсэн юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргын ажлыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр дамжин даяарчилсан сорилтыг даван туулахад бэлэн байна гэдгээ илэрхийлж байна. Ши Жиньпин даргын дурдан гаргасан чухал санаачилгууд нь улс орнуудыг улам их нийтлэг ойлголтод хүргэж, тулгараад буй сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд нааштай гарц олгож байна. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, усны нөөцийг хамгаалах зэрэг ажлын хүрээнд Хятад улстай зохицуулалтаа эрчимжүүлж, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг үр дүнтэй урагшлуулахад бэлэн байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn