MONGOL

Олон улсын байгууллагын үүрэг үйлдлийг сулруулж байна гэв

CRIPublished: 2022-09-25 15:09:38
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 24-нд ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ “АНУ түрүүтэй барууны орнууд хориг тавихаар дамжин бусад орны үйл хэрэгт хөндлөнгийн оролцоо хийж байгаагаас болж НҮБ-д суурилсан олон улсын байгууллагын үүрэг үйлдлийг эрс сулруулж байна” гэжээ.

Сергей Лавров хэлэхдээ, АНУ тэргүүтэй барууны орнууд бусад орнуудыг айлган сүрдүүлэх нь хэвийн үзэгдэл болж. Хэрэв тэдний хүсэл зорилтоос зөрчсөн тохиолдолд гарз хохирол амсах нь мэдээжийн хэрэг болсон. Харин барууны орнуудын энэхүү даралт шахалтаас болж олон улсын байгууллага АНУ болон түүний холбоотон орнуудын хувийн ашиг сонирхлын төлөөх “багаж хэрэгсэл” болсон байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn