MONGOL

Хятад Америкийн харилцааны зөв замыг тодорхойлов

CRIPublished: 2022-09-23 18:42:55
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Есдүгээр сарын 23-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь сэтгүүлчийн сонирхсоны дагуу Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван Игийн илтгэлийн талаар танилцуулав.

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 22-нд Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Азийн холбооны Нью-Йорк дахь төв байранд илтгэл тавихдаа, сүүлийн жилүүдэд Хятад Америкийн харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойших хамгийн доод цэгтээ хүрч, хоёр ард түмэн, дэлхийн улс орнуудын ирээдүй асар их өөрчлөлтөд тулгарч байна. Үүний үндсэн шалтгаан нь Хятад улс, дэлхий нийт болон өөрийнхөө тухай Америк буруу ойлголттой байгаад оршино. Бүх талын сөргөлдөөнийг үүсгэх эсвэл стратегийн өрсөлдөөн хэмээн сурталчлах нь бүгд л Хятад Америкийн харилцааны зөв замаас гарч буй явдал юм. Хятад Америкийн зөв харилцах ухааны талаар Ши Жиньпин дарга тодорхой хариулт хийж байсан юм, тухайлбал харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, хамтаар амжилтад хүрэх явдал юм. Энэ гурван зарчим нь Хятад Америкийн харилцааны хагас зууны турших замналаас дүгнэсэн чухал нотолгоо бөгөөд одоо цаг эринд том гүрэн хоорондоо харилцахын зөв арга зам хэмээн тодорхойлоо гэж Ван Вэньбинь хэлэв.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn