MONGOL

Японы ерөнхий сайд "Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг байгуулах" туай яриа үүсгэв

CRIPublished: 2022-08-08 20:14:55
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

8-ны өдөр болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ: "Атомын бөмбөгдөлтийг ярихад тухайн үеийн түүхэн нөхцөл байдлаас салж болохгүй. Япон атомын бөмбөгдөлтийг л яриад түрэмгийллийн түүхээ өчүүхэн ч гүн гүнзгий тунгаан бодохгүй байна" гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Япон бол цөмийн халдлагад өртсөн цорын ганц орон гэдгээрээ олон улсын цөмийн зэвсгийг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тал дээр өөрийгөө "жишээч " гэж эртнээс үнэлдэг бөгөөд цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг байгуулахыг санаачилсаар байгаа юм. Гэвч үнэн хэрэгтээ Япон нь АНУ-ын “Цөмийн хамгаалалтын шүхэр”-ийг эдэлсээр ирсний зэрэгцээ АНУ-ын цөмийн зэвсэг түрүүлэн хэрэглэхээс татгалзах бодлогыг нь эсэргүүцэн, хориглосоор байгаа юм. Японы дотоодод зарим улс төрчид нь АНУ-тай “Цөмийн зэвсгийг хамтаар хэрэглэх” ёстой, Японд АНУ цөмийн зэвсгээ байрлуулах нь хориотой сэдэв болж болохгүй хэмээн хөөрөгдөж байна. Японы засгийн газар энэ хэлэлцүүлгийг зөвшөөрөөд зогсохгүй “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ”-ний хянан хэлэлцүүлэгт дэвшүүлсэн тайландаа "Цөмийн зэвсэггүй гурван зарчим" гэсэн хэллэгийг хассан байна гэжээ.

Япон улс цөмийн зэвсэг бүтээх юм уу эсвэл оруулахаас татгалзан, бодит үйл ажиллагаагаараа “Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц”-ийг байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг бид Японоос шаардаж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn