MONGOL

Зураач Чэнь Жялиний бүтээсэн өвөрмөц хэв маяг

CRIPublished: 2022-08-06 17:30:05
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

2016 оны намар дэлхий нийтийн анхаарал Хятад улсын Ханжөүд төвлөрч билээ. 20-ын бүлгийн удирдагчдын Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтын угталтын хүлээн авалтад оролцсон улс орнуудын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдагч нарын хамтдаа авахуулсан зургийн арын үзэмж нь нуурын үзэмжийг зурсан өнгөтэй бэхний том хэмжээний бүтээл байлаа. Тус бүтээлийг “Ши Ху нуурын үзэмж” хэмээн нэрлэсэн байдаг.

Ши Ху нуурын “11 үзэмж” хэмээгдсэн энэ томоохон уран зургийн бүтээл нь оройн хүлээн авалт зохиогдсон Ханжөүгийн Ван Жуанаар гол сэдэв болгож, Лэй Фэн Та суварга цаана нь, наана нь Ши Зы нуурын үзэмж харагдсанаар зуржээ. Энэ зурагт шингэн утаа униар, гүн ногоон өнгөтэй уулс хослон, өнгө будгийн хүнд хөнгөн, олон уул оргил ойр хол тодорсон нь хүмүүст мартагдахааргүй сэтгэгдлийг төрүүлдэг. Гадаадын найрсаг хүмүүст Ши Зы нуурын өвөрмөц үзэмж байдлыг харуулсан төдийгүй Хятад улсын бэхэн зургийн илэрхийлсэн өвөрмөц гайхамшгийг ч мэдрүүлжээ. Энэ зургийг зурсан уран бүтээлч бол Хятад улсын уран зургийн “Шанхайн урсгал”-ын алдартай зураагч Чэнь Жялин юм.

1937 онд Жэжян мужийн Ханжөүд төрсөн Чэнь Жялин бол шинэ бэхэн зургийн хэлбэрийг нээсэн төлөөлөх зураачдын нэг бөгөөд зураачдынхны дунд “шинэчлэлт хийх зоригтой, чадвартай” хэмээн алдаршжээ. Өвөрмөц арга хэлбэрээр ажиглах, эх байгалийг мэдрэх нь түүний бүтээлийн онцлог бөгөөд хэдэн арван жилийн хугацаанд уран бүтээл туурвин, гоо зүйн шинж чанарыг бүрдүүлж, орчин үеийн “Шанхайн урсгал” дүрслэх урлагийнхны гол хүчин нь болсон байна.

Уран бүтээлчид зөвхөн амьдралын сайн сайхныг эдлээд зогсож болохгүй, харин ч улс орныхоо соёлыг хөгжүүлж уламжлах үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой гэж тэрбээр үздэг.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn