MONGOL

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх байр сууриа илэрхийлэв

CRIPublished: 2022-08-06 17:14:19
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар 2022 оны 8-р сарын 5-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Пном пенд болсон Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалтын Гадаад харилцааны сайд нарын 12-р уулзалтад оролцож, БНХАУ-ын байр суурийг тодорхойлж, АНУ-ын анхаарал хандуулж байгаа хэмээх зүйлийг няцаав.

Ван И хэлэхдээ, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх БНХАУ-ын байр суурь, дэвшүүлсэн санал нь түүх, хууль эрх зүйн талын хангалттай үндэслэлтэй. БНХАУ санал санаачилгынхаа үндэслэлийг ерөөс өөрчлөөгүй, цар хүрээг ч засч залруулаагүй, хэт их нэхэмжлэл гаргасан явдал бүр ч байхгүй. БНХАУ болон АСЕАН-ы орнууд “Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал”-ын дагуу хоёр талын зөвшилцөл, хэлэлцээгээр санал зөрөлдөөнөө зөв зохицуулахыг баримталж байна. Олон жилийн турш бид АСЕАН-ы орнуудтай хамтран ажиллаж, Өмнөд Хятадын тэнгисийн ерөнхий тогтвортой байдлыг хадгалж, тус тусын хөгжил цэцэглэлд тогтвортой орчныг бүрдүүлж өгсөн юм гэжээ.

Ван И хэлэхдээ, одоогийн байдлаар Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдалд нөлөөлж буй хамгийн том эрсдэл бол бүс нутгийн гаднах том гүрнүүдийн зүй бус оролцоо болон байнга хөндлөнгөөс оролцож байгаа явдал юм. Сүүлийн жилүүдэд АНУ-ын байлдааны хөлөг онгоц болон нисэх онгоцууд Өмнөд Хятадын тэнгисийн тэнгис, агаарт байнга гарч ирж байна. Бүс нутгийн бус улс орнууд биеэ мэдэж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх тус бүс нутгийн орнуудын хүчин чармайлтыг үнэнхүү хүндэтгэх ёстой гэжээ.

Ван И хэлэхдээ, БНХАУ болон АСЕАН-ы орнууд "Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагааны дүрэм"-ийн тухай зөвшилцлөө түргэтгэж, "Тунхаглал"-ын шинэчилсэн хувилбарыг гаргаж, ажил хэрэгч, үр ашигтай бүс нутгийн дүрэм журмыг боловсруулахын төлөө хичээн зүтгэж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn