MONGOL

Орос дайралтаа үргэлжлүүлсээр байна

CRIPublished: 2022-06-25 14:48:10
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар зургаадугаар сарын 24-ний орой, Оросын арми Украин дахь объект руу дайралтаа үргэлжлүүлсээр байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн бол Оросын арми Харьков дахь Украины арми руу дайрсан хэмээн Украины батлан хамгаалах яам мэдэгджээ.

Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков 24-нд мэдэгдсэнээр, Оросын агаарын цэрэг Николаев, Харьков муж дахь гадаадын хөлсний цэргийн хуаранг дайрсан. Оросын "Бастион" пуужингийн систем Одесса дахь Украины С-300 зенитийн пуужингийн системийг устгасан. Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Харьков, Николаев мужуудад Украины Су-25 сөнөөгч онгоцыг сөнөөсөн. Түүнчлэн Оросын арми Луганск мужид зэвсэгт хүчин, гадаадын хөлсний цэргүүд, их буу, миномёт болон бусад зэвсэг техник зэргийг хамруулсан Украины армийн дөрвөн батальоныг бүсэлсэн гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn